
Welcome to
American Corner, Ulaanbaatar!
We are a friendly and welcoming cultural and information center. All of our programs and resources are open to public and free of charge for everyone.
Нээлттэй хөтөлбөрүүд
Нээлттэй хөтөлбөрүүд нь ямар ч үнэ төлбөргүй мөн олон нийтэд нээлттэй долоо хоног бүр ордог Америкийн хэл соёл дээр суурилсан хөтөлбөрүүд юм. Хэн ч хэзээ ч ирээд хөтөлбөрт суух боломжтой гэсэн үг!Зарим хөтөлбөрүүд насны хязгаарлалттайг анхаарна уу.
Hour of Code
Америкийн соёл мэдээллийн төвийн 20 жилийн ойг тохиолдуулан Codercub-тай хамтран 15-20 насныханд зориулсан код бичих сургалтыг англи хэл дээр явуулж байна! Өөрийн нөүтбүүкээ авчираарай :]
Creative Writing Club
Beginner (B1, B2) болон Advanced (C1, C2) Writing хичээлүүдэд оролцсоноор та Англи академик болон уран бичих чадвараа дээшлүүлж, Америк багш нараас тусламж зөвлөгөө авах онцгой боломжийг олно.
Movie Night
Америк кино үзэх, үзсэн киноныхоо талаар бусадтай ярилцаж quiz тоглоомууд тоглох, англи хэлний Listening & Speaking чадваруудыг сайжруулах хүсэлтэй хүн бүрт зориулсан хөтөлбөр. Энэ долоо хоногийн киног доорх линкээр орж хараарай. Попкорноо мартуузай ;)
Let's Talk about America
Америкийн соёлын талаарх лекцүүд Америкийн иргэд хүргэж байна! Энэ долоо хоногийн сэдэвийг доорх линкээр орж хараарай.
Book Discussion
Ном шимтэн уншдаг, уншсан номынхоо талаар хэлэлцэх дуртай, Америк багштай хамт англи хэлний Reading, Speaking & Listening чадваруудаа сайжруулах хүсэлтэй хүн бүрт зориулсан "Book Discussion" клуб. Энэ долоо хоногийн номыг доорх линкээр орж хараарай.
SPEAKING CLUBS
Англиар өөрийгөө зөв илэрхийлэх, бусадтай харилцах, илтгэх, өөртөө итгэх ур чадваруудыг хөгжүүлэх зорилготой бүх насныханд зориулсан Америк багштай ярианы хөтөлбөрүүд. Англи хэлээр ярих тухтай орчин, хамт олныгоо эндээс та заавал олно!
Бүртгэлтэй хөтөлбөрүүд
Бүртгэлтэй хөтөлбөрүүд нь аливаа ур чадварын практик туршлагыг сурагчдадаа American Corner-ийн тоног төхөөрөмжүүд (нөүтбүүк, роботууд, оёдолын машин, зургийн таблет гэх мэт) ашиглан төсөл бүтээх арга замаар үнэ төлбөргүй сургах гол зорилготой юм. Ихэвчлэн сурагчдыг тоног төхөөрөмжийн тооны дагуу бүртгэж авдаг.Хэрэгжиж буй хөтөлбөрүүд:
young engineers program
Инженер болох хүсэл эрмэлзэлтэй сурагчдыг ирээдүйд нь бэлдэж, төрөл бүрийн инженерчлэлийн сургалтуудад хамрагдан, хичээлээс гадуурх ажлыг нь хөгжүүлж, төсөл хэрэгжүүлэх боломжийг олгох хөтөлбөр.- Насны хязгаар: 9-12 анги, завсар жилийн сурагчид
- Хэрэгжих хугацаа: 2 сар
E-SPORTS
GAME ON
Видео тоглоом болон цахим спортын талаар анхан шатны мэдлэг өгөх мөн хамтдаа PlayStation 5 дээр тоглон цагийг зугаатай өнгөрүүлж, хүмүүст цахим спортыг илүү зөв талаас нь хүргэх зорилготой хөтөлбөр.
- Насны хязгаар: 10-12 анги, завсар жилийн сурагчид
STUDENT INTERNSHIP PROGRAM
Улаанбаатар, Дархан, Увс, Дорноговийн Америкийн төвүүдийн үйл ажиллагаа болон төсөл хөтөлбөрүүд дээр дадлага хийх боломжийг олгон манлайллын ур чадварыг эзэмшүүлж сурагчдыг нийгэмдээ хариуцлагатай, чадварлаг иргэн болон төлөвшихөд нь туслахад чиглэгдсэн хөтөлбөр.- Насны хязгаар: 10-12 ангийн сурагчид
- Хэрэгжих хугацаа: 6 сар
.
Завсарлагатай хөтөлбөрүүд: